Ердийн GTX 465 ердийн биш GTX470 болгоё


 Энэхүү материал нь зөвхөн Таны танин мэдэхүйд зориулсан болно.
Бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгээ урьдчилан мэдэгдэж байна.

За ингээд өнөөдрийн туршилтанд PNY GTX 465 орж байна. Та видео картаа ЗӨВХӨН задлаж байж GTX470 болох уу үгүй гэдгийг мэднэ. Бусдаар бол мэдэх ямарч арга байхгүй.
Хамгийн түрүүнд 10ширхэг видео ой байх ёстой, дараа нь видео процессор чинь GF100-275-А3 байх ёстой шүү. Ямар нэгэн байдлаар өөр байвал SORRY. Та видео картаа задалснаар баталгаат хугацааг нь хүчингүй богож байна гэдгээ анхаарарай. За эхлээд эндээс nvflash 5.95татаж авна. Bios oo солиход хэрэг болно. Эндээс 470 bios авна. 
Bios oo оролдохосоо өмнө GPU-Z  тусламжтайгаар хуучинаа BACK UP хийнэ шүү. ЗААВАЛ. Таны татаж авсан 470 bios чинь nvflash 5.95 хавтсан дотор байх ёстой шүү. За ингээд та өөртөө бүрэн итгэлтэй байгаа бол цааш нь явъя. "Nvflash --eraseeeprom" командаар та өөрийнхөө видео картынхаа bios ыг бүр мөсөн арилгаж байгаа шүү. Та өөртөө бүрэн итгэлтэй хэвээрээ бол "nvflash -4 -5 -6 ***.rom" одны оронд таны татаж авсан 470 нэр байх ёстой шүү. Явцын дунд таниас нэг бус удаа CANSEL хийх үү гэж асуух болно. Тэр үед нь та Үгүй цааш нь үргэлжлүүлэе гээд л байна ш дээ.

За ингээд бүх юм зөв болвол та дараах маягийн юм олж харах ёстой:


За ингээд энэ бүх үйлдэлийн дараа бид нар хоживоо:  та өөртөө шинэ карт худалдаж авлаа гэсэн үг. Өөрөөр хэлвэл GTX 465 н өөртөө 1024mb видео ойтой байсныг Та өөрийнхөө алтан гар мэргэн ухаанаараа GTX 470 болгож 1280mb видео ойтой болгож хожлоо гэсэн үг дээ. 
За АМЖИЛТ!

0 comments:

Post a Comment